Загвараас хамаарч нэг цэнэглэлтээр дунджаар 40–80 км явна. Батарейн багтаамж, жолоочийн жин, замын нөхцөл, хурд зэрэг нь бодит зайд нөлөөлдөг.
Стандарт цэнэглэгчээр 4–6 цагт бүрэн цэнэглэгдэнэ. Хурдан цэнэглэгч ашиглавал 2–3 цагт цэнэглэх боломжтой.
Мотор болон хүрээнд 2 жил, батарейнд 1 жилийн албан ёсны баталгаа олгодог. Баталгаат засварыг манай сервисийн төвүүдэд үнэ төлбөргүй хийнэ.
Тийм. Хамтран ажилладаг банк, санхүүгийн байгууллагуудаар дамжуулан 6–24 сарын хугацаатай лизингийн нөхцөлөөр авах боломжтой. Дэлгэрэнгүйг утсаар лавлана уу.
Манай хоёр салбар дээр албан ёсны сэлбэг, засвар үйлчилгээг бүрэн үзүүлдэг. Оригинал сэлбэгийн нөөцтэй тул хүлээлгэ багатай.
Ихэнх загварууд нь хөдөлгөөний дүрмийн дагуу энгийн унадаг дугуйтай адил ангилалд багтдаг тул жолооны үнэмлэх шаардлагагүй. Гэхдээ орон нутгийн журмыг шалгахыг зөвлөж байна.
8840-6355
The White Hill Residence
ХУД, 19-р хороолол, Их Монгол гудамж 12